Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шангри-Ла” зочид буудалд

09:00 цагт “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган болно.

Шадар сайдын өрөөнд

09:00 цагт Улсын Онцгой комиссын хуралдаан болно.

Засгийн газрын XI байранд

10:00 цагт ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Сэтгэл, зүтгэл, итгэл, эх орон “ ТББ-аас “Тайван цагийн хэлмэгдүүлэлт буюу хамгаалалт” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмснийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

Засгийн газрын III байранд

11:00 цагаас Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 12 дугаар сарын нөхцөл байдлыг танилцуулна.

ЭМЯ-нд

11:00 цагаас ДЭМБ-аас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

НЗДТГ-т

14:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж "Зураг төслийн хүрээлэн" ОНӨҮГ-ыг өөрчлөн зохион байгуулах, нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ.

ШУА-ийн байранд

15:00 цагт  “Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж” хэлэлцүүлэг болно.