Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Испанийн алдарт LUXENTER брэнд Монголд

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 15
Сурталчилгаа

Испани улсын алдарт гоёл чимэглэлийн Luxenter брэндийн Монгол дахь салбарын нээлтийн ажиллагаа 2019 оны 01 сарын 16 -ны өдөр 18:00 цагаас Shangri La Mall худалдааны төвийн 2-р давхарт болох гэж байна. Luxenter брэндийг Интернэшнл Трейд энд Оперэйшн ХХК албан ёсны онцгой эрхтэйгээр Монголд ийнхүү оруулж ирэхээр болжээ..

 
 

Luxenter брэнд нь өдгөө 47 дахь жилээ угтаж байгаа бөгөөд Дэлхий даяар 31 оронд 132 салбар дэлгүүрийг нээжээ. Тус брэнд нь Европ тив болон Латин Америкт маш алдартай юм. Харин Ази тивд Япон улсын дараагаар Монголд буюу Ази тив дэх 2 салбараа ийнхүү Shangri La Mall худалдааны төвийн 2 давхар нээхээр болсон байна. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Испани улсаас Luxenter брэндийн гадаад харилцаа, экспорт хариуцсан мэргэжилтэн ноён Ignacio Rojo Setien Монголд хүрэлцэн ирээд байгаа юм байна.

 
 
 

“Jewels for you” энэ бол Luxenter брэндийн уриа үг бөгөөд эрхэмсэг бүсгүй таны дотоод ертөнцийн илэрхийлэл, дахин давтагдашгүй үзэсгэлэнт гоо сайхныг тань илтгэх коллекцийг байгалийн цэвэр чулуу, 925 сорьцтой мөнгө, цэвэр сувд, алтан түрхэц бүхий үнэт эрдэнэсүүдээр бүтээж “Эрхэмсэг бүсгүй танд зориулсан үнэт эдлэл” -г олон жилийн туршлагатай чадварлаг загвар зохион бүтээгч, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр бүтээдгээрээ онцлоготой.   

Luxenter брэнд нь жилд 2 шинэ коллекцийг танилцуулдаг бөгөөд Монгол дахь салбарын нээлтийн ажиллагаа дээр энэ жилийн онцлох загвар болох “BAOBAB” -г болон бусад коллекциудаас танилцуулах юм байна.

Та бүхнийг Испанийн алдарт Luxenter брэндийн Монгол дахь салбарын нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөрлөгөтэй холбоотой мэдээллийг 9000-0081 дугаарын утаснас лавлана уу.

 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.