2020/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.47₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
05:00
S31
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S26
13°
11:00
S26
16°
12:00
S26
18°
13:00
S26
19°
14:00
S26
22°
15:00
S26
22°
16:00
S26
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайзан дээр хутгалуулсан Польшийн Гданьск хотын дарга амьсгал хураажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг

Польшийн Гданьск хотын дарга, нэр хүндтэй улстөрч Павел Адамович өчигдөр буюу Даваа гарагт шархаа даалгүй эмнэлэгт нас баржээ.

Тэрээр Ням гарагийн орой жил бүр Польшид зохион байгуулагддаг томоохон хандивын арга хэмжээнд оролцож байхдаа бусдад хутгалуулсан юм. Тайзан дээр зогсож байсан Адамович руу гэнэт довтолж, хутгалсан эрэгтэйг баривчилсан бөгөөд аллагын зорилго одоогоор тодорхойгүй байна.

Балтын тэнгисийн эргийн боомт Гданьск хотын даргаар Адамович 20 орчим жил ажиллаж байгаа. Саяхан тэр энэ албан тушаалд дахин сонгогдоод байв.

Адамович бие даагч боловч өмнө нь төвийн үзэлтэй Иргэний Индэр намын гишүүн байжээ. Одоо энэ нам Польшийн хамгийн том сөрөг хүчин болоод байгаа. Тэр бас коммунизмын үед Польшид ардчилсан ёс тогтоохын төлөө тэмцэж байсан хүмүүсийн нэг юм.

Адамович нь нэртэй либерал үзэлтэн бөгөөд цагаачид, нийгмийн цөөнх, LGBT хүмүүсийн эрхийг дээдэлдэг нэгэн байв. Баривчлагдсан 27 настай алуурчин нь хэд хэдэн удаагийн банкны дээрмийн хэргээр шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан нэгэн байжээ.

Тэрээр Адамович руу халдахдаа Иргэний Индэр нам өөрт нь шударга бус шийтгэл оноосон гэж хашхирч байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Алуурчин хэвлэл мэдээллийн ажилтан нэрээр тайзанд гарч, 14.5 см урт хутгаар хотын даргыг олон удаа бүлжээ.

Зарим улс төрчид Польш улсад үндсэрхэг, барууны үзэл сэргэж байгаагаас ийм аллага гарсан гэж дүгнэж байна. Нөгөө хэсэг нь үүнийг үгүйсгэжээ.

Жил бүрийн зул сарын баярын дараа болдог хандивын арга хэмжээнд энэ жил $25 сая орчмыг цуглуулснаа зохион байгуулагчид нь өчигдөр мэдээлсэн байна. Хандивын мөнгөөр хүүхдийн эмнэлэгт тоног төхөөрөмж авах зорилготой гэнэ. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд цуглуулсан хандивын мөнгөний нийлбэр $260 саяд хүрсэн байна.

 

Эх сурвалж: Quartz

 

x