Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайханд ажлын амжилт хүсэв

ikon.mn
2019 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилсон билээ.

Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.

Засгийн газрын шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 



Эх сурвалж: ХЗДХЯ