Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

1950-1960 оны орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн шингэрүүлсэн хий хэрэглэж буй байдлыг шалгана

ikon.mn
2019 оны 1 сарын 14
iKon.MN
 

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран  “Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгах шалгалт удирдамж”-ийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг өнөөдрөөс эхлүүллээ.

Төлөвлөгөөт бус шалгалтаар нийслэлийн 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгын I, II давхаруудад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал, худалдан борлуулалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгах юм. 

 

Мөн иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах бөгөөд шалгалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.