Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Аюулгүй байдал хангагдсан үед мөсний баяр зохион байгуулахыг анхааруулж байна

ikon.mn
2019 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 11-ний өдрийн байдлаар манай улсын ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ЦУОШГ-аас онцгойлон сэрэмжлүүлж байна. 

Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж эхлэх гэж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймаг, сум, байгууллагууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр баярыг зохион байгуулахыг анхаарууллаа.

 

 

Эх сурвалж: ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтэс