Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний Сайд мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Ерөнхий прокурорын газарт

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна. Сургалт зөвлөгөөнд Улс, Нийслэл, Тээвэр, Дүүрэг,Аймаг, Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч прокурорууд оролцоно.

Нийслэлийн иргэний танхимд

09:00 цагт цэцэрлэгийн багш нарт зориулсан "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" сургалт болно.

Төрийн ордонд

11:00 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийнэ. 

ЭХЯ-нд

10:00 цагт 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЭХЗХ-ны дарга А. Тлейхан нар мэдээлэл хийнэ.

ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

15:00 цагаас Өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нарын гомдлын дагуу Д.Дорлигжавыг нэг сар цагдан хорисон шийдвэрийг цуцлах эсэхийг хэлэлцэнэ.