Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын олигарх авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулах тендэрт ялжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Аркадий Ротенберг Крымийн гүүрний нээлтийн үеэр Владимир Путинтай ярилцаж байгаа нь

ОХУ-ын ерөнхийлөгчийн найз, тэрбумтан, олигарх Аркадий Ротенбергийн компани тус улсад иргэний нийгмийг хөгжүүлэх, авлигатай тэмцэх талаар сургалт зохион байгуулах засгийн газрын тендэрт ялжээ.

Энэ долоо хоногт олон нийтэд ил болсон тендэрийн бичиг баримтад үзүүлснээр Ротенбергийн Гранат компани дугуй ширээний ярилцлагууд, олон нийтийн хэлэлцүүлгүүд, хурал чуулган зохион байгуулах зорилгоор 46 сая рубль ($688,000) засгийн газраас авсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Ротенберг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины багын найз, жүдо бөхөөр хамт хичээллэж байсан нэгэн гэгддэг. 2000 онд Путиныг ерөнхийлөгч болоход тэр төрийн өмчит Росспиртпром архины үйлдвэрийн дарга болж байжээ.

Сүүлд Ротенберг Газпромд хий дамжуулах хоолой нийлүүлдэг компаниас ихээхэн ашиг олсон гэдэг. Бас авто зам байгуулах, сурах бичиг хэвлэх, 2014 оны Сочигийн олимпийн дэд бүтцийг байгуулах зэрэг олон төсөлд оролцож хөрөнгөжсөн юм байна.

2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбоотой АНУ-ын засаг захиргааны зарласан хар жагсаалтад Ротенбергийн нэр багтсан юм.

Ротенбергийн хөрөнгийн хэмжээг $3.1 тэрбум гэдэг. Түүний ах Борис, хүү Игорь нар нь мөн тэрбумтнууд юм.

 

Эх сурвалж: Новая Газета, Коммерсант