Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Ёс зүйн хувьд М.Энхболд даргаас уучлалт гуйсан. Зарчмаасаа ухраагүй

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАНАН-гийн эсрэг нэгдсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр төв талбай дээр суулт хийж буй иргэдтэй уулзаж, мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн өчигдөр орой болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйсан талаараа тайлбар хийв. Тэрбээр "Жагсаал эхэлсэн өдөр би УИХ-ын дарга М.Энхболдыг өрөөнөөс нь чирч, талбай руу гаргах оролдлого хийгээд Төрийн тусгай албаныхантай тулгарсан явдал болсон. Энэ нь ёс зүйн хэм хэмжээг хэтрүүлсэн тул өөрийн үйлдэлдээ уучлалт гуйсан. Гуйх ёстой гэж үзсэн. Харин тэмцэж байгаа зарчмаасаа ухраагүй, ямар ч тохиолдолд ухрахгүй" гэлээ. 

Харин Ж.Батзандан гишүүн энэ талаар "Байнгын хорооны хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар орж ирснээр ирц бүрдэж, хурал явагдах нөхцөл бүрдсэн. Уучлалт гуйвал хуралд орж, ирц бүрдүүлнэ гэдэг шаардлага тавьсан. Үүнийг гадуур буруугаар тайлбарлаж байна. Бид хэзээ ч МАНАН-тай тохиролцохгүй" гэв.

Байнгын хорооны хурлаар УИХ-ын даргыг огцруулах талаар санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд ирэх долоо хоногийн Пүрэв гараг гэхэд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлагдах нөхцөл бүрдсэнийг тэд иргэдэд тайлбарлалаа.

ФОТО: