Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэн батлахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/364849004069035/

Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Хуулийн төслийг Пүрэв гарагт чуулганы хуралдаанаар оруулан эхний хэлэлцүүлгийг хийж, үдийн завсарлагаанаар ТББХ хороо хуралдаад, Баасан гарагт чуулганаар оруулна.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдаанд уншиж танилцуулна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "УИХ 40 гаруй хоног гацсаны эцэст Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүрээнд улс төрийн гацаа гарах нь гэж ойлгож байна. Энэ хуулийг ирэх Пүрэв гарагт чуулганаар хэлэлцэх боломжийг бүрдүүлэхийн тулд М.Энхболд, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны ирцийг бүрдүүллээ".

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Жагсаалын уур амьсгал эвгүй байсан. Тэр үеэр бид ордноос эргэж талбай дээр очоод иргэдийг яаж тараахаа ойлгохгүй байсан. Таны өрөөнд эвгүй үйлдэл гаргасан бол одоо танаас албан ёсоор уучлал хүсмээр байна.

Ер нь нэг хүнд зориулж хууль гаргана гэдэг тийм зөв зүйл биш. Би энд танд өөрийн хүсэлтээр огцрох боломж байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна"


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 4-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заажээ.

ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ: