Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

23:02 2019/01/11

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/993536991034347/

УИХ-ын гишүүдийн 94.5 хувь нь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ.

Ингэснээр тогтоол батлагдаж УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд боллоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

  • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
  • 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
  • 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
  • 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
  • 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
  • 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
  • 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа

22:56 2019/01/11

Таныг манай салбарыг удирдах гэж байгаад баяртай байна. Монгол Улсын 3 сая гаруй иргэнийг хоолтой, ундтай байлгадаг салбар юм шүү

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Батзориг: Унгарын Засгийн газартай хамтран Биокомбинатыг өргөтгөх ажлыг үргэлжлүүлж, 21 аймгийг лабораторжуулахыг ажил болгоно гэдэгт итгэлтэй байна. Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар батлуулах цаг нь болсон. Малчид хүлээж байгаа. Малын хөлийн татвартай болъё. Таныг манай салбарыг удирдах гэж байгаад баяртай байна. Монгол Улсын 3 сая гаруй иргэнийг хоолтой, ундтай байлгадаг салбар юм шүү гэж хэлье.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 2015 оноос хойш “Сумандаа сайхан амьдарья” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан. Энэ хүрээнд нийт сумдаа хоёр удаа бүтэн тойрсон. Ингэж явахад малчид маань малын хулгайн талаар маш их ярьдаг. Хамгийн сүүлд Төв аймагт гарсан малын хулгайн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Бог малыг 24, бод малыг наймаас дээш хулгайлсан тохиолдолд малын хулгайд тооцно гэж Эрүүгийн хуульд оруулсан. Жишээ нь, долоон адуу хулгайлбал малын хулгайд тооцогдохгүй нь. Тиймээс Хууль зүйн яамтай хамтраад Эрүүгийн хуулийн 17.12 дахь зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг захиж хэлмээр байна.

22:24 2019/01/11

Махны үйлдвэрүүдээ хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдэд хамруулж ажилладаг байх нь чухал байна 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Монгол Улс хүнсний ногоогоор хэрэгцээгээ хангах боломжтой байгаа. Газар тариалангийн бүс нутагт төмс, хүнсний ногоо тариалдаг газруудад усалгаатай талбайтай болох асуудал чухал байгаа. Мөн төмс хүнсний ногоог хадгалдаг зоорийн аж ахуйн чиглэлд анхаарах хэрэгтэйг хэлэх гэсэн юм. 

Монголд тариалдаггүй, нарийн ногоог оруулж ирдэг хүмүүсийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. 

Хоёрдугаарт, хятадууд хагас боловсруулж мах гаргаад байгаа дуулдаж байгаа. Бид махны үйлдвэрүүдтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тийм учраас махны үйлдвэрүүдээ хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдэд хамруулж ажилладаг байх нь чухал байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хөдөө аж ахуй бол Монголын хамгийн олон эрдэмтэнтэй салбар. Харамсалтай нь энэ салбар хоцрогдсон. Мал давжаарсан, цус ойртсон. Газар тариалангийн салбарын хувьд газар үржил шимгүй болсон.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бид хүрэн эдийн засгаасаа аль болох татгалзах шаардлагатай. Малын тоо толгой өсөж байгаатай холбогдуулан Бэлчээрийн тухай хууль зайлшгүй хэрэгтэй байгаа. Эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг үүнтэй зэрэгцүүлэн авч явах хэрэгтэй. Ингэх юм бол бид цөлжилтийг сөрөх боломж бий гэж харж байна.  

Иргэдийг малжуулах хөтөлбөрт анхаарч ажиллабал хөгжлийн гарц бий. 

22:16 2019/01/11

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна

Зургийг www.mpa.mn

УИХ-ын гишүүн О.Батнасан: Сүүлийн үед явж байгаа мэдээллээр махны нөөцийн хомсдолд орлоо гэж яриад байгаа. Гурван сая хүний махны хэрэгцээ бага. Тийм учраас мал өсөөд байгаа юм. Хятадууд авч байна гээд хятадуудаа хөөгөөд гаргачихдаг. 2010 оны хямрал шиг юм болох вий. Тэр үед ямааны гулууз 5,000 төгрөг хүрч байсан. 

Гадныханы авч байгаа малыг харахад туранхай, ядруу малыг нь авч байгаа. Энэ нь сүргийн бүтцэд ашигтай.

21:52 2019/01/11

Туршлагатай  энэ хүн ХАА-н салбарыг сайн авч явна гэж итгэж байгаа

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ч.Улаан сайдыг сайн ажиллана гэж бодож байна. Олон чухал албан тушаалыг хариуцлагатай хашиж байсан, ХАА-н талаар мэдлэгтэй хүн. Манай Батзориг сайдын үед нэлээдгүй ажлууд хийгдсэн. 

ХАА-н салбар бол манай эдийн засгийн суурь салбар. Одоо манай улсыг уул, уурхайн салбар тэжээж байгаа мэт боловч цаашдаа 100,100 жилээр ХАА-н салбар манай эдийн засгийг авч явна. Тиймээс туршлагатай  энэ хүн ХАА-н салбарыг сайн авч явна гэж итгэж байгаа. 

Бид цаашид хүнс экспортлогч улс болохыг зорино. Энэ тийм богоно хугацаанд болохгүй ч эрчимжсэн газар тариалан МАА-г хөгжүүлж чадна гэж итгэж байна. Энэ хүнийг маань дэмжиж өгнө үү.

21:46 2019/01/11

Хөнгөн үйлдвэрийн паркийн ажлыг дэмжээрэй

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Батнасан "Улсын төсөвт ЖДҮХСанд 47 тэрбум төгрөг тавигдсан. Тогтохсүрэн гишиүүнтэй 47 тэрбумын 21-ийг нь аймаг тус бүрд нэг тэрбумаарр өгье. Үлдсэнийг нь бусад сангуудад хувааж өгөх санал байгаа. Энэ саналыг харгалзаж үзээрэй" гэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хүнсний ногоо жимсийг 100 хувь дотоодоосоо хангахад анхаарлаа хандуулаарай. 

Монгол Улс МАА-н орон үүнийг түшиглээд импортыг орлох экспортын бүтээгдэхүүн бий болгох Хөнгөн үйлдвэрийн паркийн ажлыг дэмжээрэй. Хотын хоёр талд махны үйлдвэр бариач ээ. Евомиктой, үхсэн малын мах идэж байна гэх мэт элдэв асуудал гарах юм. 

Генийн өөрчлөлтгүй ургамлын тариалалтыг дэмжээрэй.

1980-аад онд ХАА-н яамны хөрөнгөөр авч байсан АН-2 онгоцыг засварлаж байх шиг байна. Уг онгоцыг цаашид газар тариалан, хортон шавьж устгах чиглэлд ашиглаач ээ" гэсэн санал хэлмээр байна.

21:36 2019/01/11

Батлагдсан төсвийг зөв зүйтэй хуваарилах замаар малыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: ХАА-ын Сайдын ажил зүгээр нэг ажил биш. Өмнө олон удаа сайд хийж байсан гээд ажлыг шажигнуулаад байна гэж байхгүй байх. 

Гэрэл зургийг mpa.mn

Малын хулгайтай дорвитойхон тэмцээч ээ гэсэн хүсэлт малчдаас их ирж байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна. 

Батзориг сайдын үед ногоон тэжээлийн тариалалтын асуудал яригдаж ажил болох байх гэсэн хүлээлттэй байсан. Ногоон тэжээл тариалья гэхээр олон асуудал байдаг юм байна. Энэ тал дээр хавраас нэг бодлого гаргаад тоног төхөөрөмжөөр дэмжээд, тарьсан тэжээлийг нь улсын нөөцөд аваад дэмжлэг үзүүлэх боломж байна уу. 

Нэр дэвшигч Ч.Улаан: "Шидэт саваатай биш болохоор шууд бүх юм шийдэгдчихнэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллана. 
Малын хулгайн хувьд 2019 он гараад малыг бүртгэлжүүлэх асуудал дээр төсөв мөнгө нь шийдэгдсэн асуудал байгаа. 

Ногоон тэжээлийн тухайд эхэлсэн ажлыг үргэлжлүүлнэ. Сайд солигдлоо гээд бүх зүйл шинээр явахгүй. Үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхээр ажиллана аа.

Малаа эрүүлжүүлэх бол номер нэг анхаарах асуудал гэж бодож байгаа. Тэгэж байж ХАА-н бүтээгдэхүүнийг экспортод гаргана. Батлагдсан төсвийг зөв зүйтэй хуваарилах замаар малыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна.

21:19 2019/01/11

Нөөцөлсөн махны асуудлыг судалж үзье. Махны үнэ өсөж байгаа асуудлыг олохын төлөө байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ЖДҮ-тэй холбоотой 4 гишүүний асуудал, УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдын асуудлыг хэлэлцье гэж өчигдөр тохирсон. ҮАБЗ-өөс оорж ирсэн зөвлөмжийн дагуу гурван асуудлыг хэлэлцээд гацчихсан байна гэж үзэж байна. Төв талбайд жагсаж байгаа хүмүүсийн үгийг хүргэе.

Ерөнхий сайдын уул уурхайн салбарт алдагдсан ашгийг ард түмэнд эргүүлэн авч өгье гэдгийг уухайлан дэмжиж байгаа. Үүн шиг ХАА-н салбарт бодлого үгүйлэгдэж байгаа. Монголын махны үнийг гадныхан тогтоодог боллоо гэж байна. Тийм болохоор махны үнээ өөрсдөө мэддэг байя. ХАА-н бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх бодлогыг түлхүү тавиарай.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Улаан сайд энэ ажлыг хийж чадна. Улаанбаатарт махны үнэ өсөж байна. Хавар үнэ өсөж ховордож магадгүй. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ?

Хоёрдугаарт, ЖДҮ-ийн сангийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр, барьцаа хөрөнгөгүйгээр жинхэнэ эздэд нь олгох ёстой. Барьцаа хөрөнгийг төрөөс итгэл хүлээлгэж олгох санал хүргүүлсэн. Үүнийг дэмжиж өгөөсэй.

Дүүрэг бүхэнд 5-10 ЖДҮ-г бий болгож өгөөчээ.

Ихэнх хөрөнгө оруулалтыг хөдөө рүү шилжүүлдэг. Тиймээс хот руу чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж өгөөчээ. Улаанбаатараас сонгогдсон 22 гишүүн тантай хамтран ажиллах бодолтой байна.

Нэр дэвшигч Ч.Улаан: Улаанбаатарт махны асуудлыг оновчтой шийдэх хэрэгтэй гэдэгт санал нэг байна. 10 орчим сая малыг экспортын зориулалтаар хэрэглэх боломж байна. 

Нөөцөлсөн махны асуудлыг судалж үзье. Махны үнэ өсөж байгаа асуудлыг олохын төлөө байна.

ЖДҮ-ийн хувьд 3 орчим хувийн хүүтэй болгохын төлөө ажиллана.

Итгэлийн зээлээр жижиг аж ахуйнуудыг дэмжинэ. Хүртээмжийг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Та бүхэнтэй хамтарч ажиллана. Хичээх болно.

20:52 2019/01/11

"Зургаан удаа сайд болсон Ч.Улаан та больж болдоггүй юм уу"

Ж.Мөнхбат: Та долоо дахь удаагаа дэвшиж, зургаан удаа сайд болсон. Одоо боллоо гэж боддоггүй юм уу. Энэ залуусаас нэг нь ч гэсэн сайд болж, туршлага сууг, би хажуугаас нь дэмжиж зөвлөөд явъя гэж болдоггүй юм уу. 

Манай ахмадууд яадаг гэхээр нэг албан тушаалын сураг гарахаар ордны хонгилоор хурдалчихдаг, надад өөр боломж гарахгүй, ахыгаа дэмжчих гээд л явдаг. Та больж болдоггүй юм уу?

Ч.Улаан: Би сайд болъё гэж хүсээгүй. Ерөнхий сайд хүсэлт тавьсны дагуу ажиллах гэж байна. Чадлаараа хичээнэ ээ гэж бодож байна. 

20:40 2019/01/11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилохыг холбогдох байнгын хороо дэмжсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслээгүй байсан билээ.

Засгийн газрын гишүүнийг томилох хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. 