Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

PDAC-2019 чуулга уулзалтад "Таван Толгой"-н төслийг танилцуулна

Б.Ану
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг 87 дахь удаагийн PDAC олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалт ирэх гуравдугаар сарын 03-ны өдрөөс 06-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдана. 

Олон улсад хамгийн томд тооцогдох энэхүү уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн 135 орны 25,000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Монгол Улсын уул уурхайн салбар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын орчин, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрийг сурталчилж, мэдээлэл өгөх өргөн боломж олгодог тус арга хэмжээнд манай улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох бэлтгэл ажлыг хангаж эхлээд байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. 

Энэ жилийн тухайд Таван Толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны тодорхой хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэн арилжих шийдвэр УИХ-аас гарсан, дэд бүтэц болон бусад томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж эхлэхээр ажиллаж буй үед Монголын төлөөлөгчид оролцох нь онцлог юм.

Эдгээр өдрүүдэд Торонто хотноо Монгол Улсын уул уурхайн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах, мэдээлэл өгөх зорилго бүхий форум зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн тухайд энэ долоо хоногт 2018 оны ажлаа тайлагнаад буй. 

ЭТТ-ийн хувьд 2018 онд 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаад байна. ЭТТ-ийн захирал Б.Ганхуяг IPO хийх бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан талаар мөн хөрөнгө оруулах таван банкаа сонгоод аудитын компаниа шалгаруулчихвал УИХ-д танилцуулахад бэлэн болсон тухайгаа танилцуулсан юм.

Тэд эхний байдлаар ЭТТ компанийн 30 хувийг Хонконгийн Хөрөнгийн биржид гаргах бөгөөд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлээр гаргах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

ЭТТ голлох үзүүлэлтүүдэд: