Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Замын хөдөлгөөнд оролцохдоо энгийн мөртлөө анхаарч байх зарим зүйл

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
 

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо энгийн мөртлөө анхаарч байх зарим зүйлийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн  ахлах дэслэгч Ч.Чимэдбат зөвлөлөө.


Зам тээврийн осолд хүргэж буй олон хүчин зүйл байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тохируулдаггүй, бүрэн бүтэн байдлыг хангаагүй зэрэг. Бас нэг гол асуудал шалавч. Өвлийн улиралд машинаа угаалгахад шалавч нь хөлддөг. Шалавч хөлдсөн үед хаазны педалийг гишгэх үед цаашаа орчихоод буцахгүйгээр гацдаг. Ийм үед тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах боломжгүй болно. Шалавчны материал ийм, тийм гэж хэлэх юм байхгүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.

https://www.facebook.com/TovchMedia/videos/602689780144724/

Мөн уусан ундаа усны сав унаад тормозны доор орж гацах үзэгдэл байдаг. Үүнийг авах гэж ноцолдож байгаад юм мөргөдөг эс бол тормос гишгэгддэггүй болдог. Энгийн хэрнээ аюултай эдгээр тохиолдлыг мэдэж байх ёстойг зөвлөлөө.