Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

“ХУБА ХАЯА”: Монголд ISO22000:2005 нэвтрүүлсэн анхны чацарганы үйлдвэр боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 11
Сурталчилгаа

Сүүлийн үед дэлхий нийтээр хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэх болсон. Тэр ч утгаараа чихэр, давс, үйлдвэрлэлийн хүнсний будаг зэргээс татгалзаж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна. Хүмүүсийн энэ хандлагыг даган бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ч өөрчлөл ороод буй. Тэдний нэг нь чацарганы жинхэнэ охиороо хэрэглэгчдийн дунд танигдсан “Хаан жимс” компанийн  “Хуба хаяа” үйлдвэр юм. Тус үйлдвэр нь хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд хэдийнэ зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйлдвэр болжээ.  Ингээд зогсохгүй олон улсын ISO 22000:2005 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүллээ. Тэрээр Монголд ISO 22000 нэвтрүүлсэн 6 дахь хүнсний үйлдвэр. Харин чацарганы үйлдвэртээ анхдагч нь болж байгаа юм.  

Тухайлбал, тус үйлдвэрийн хамт олон өнөөдөр /01.10/ Швейцарын Женев хотод төвтэй дэлхийд томоохон тооцогддог “SGS” компанийн баталгаажуулалтаар ISO 22000:2005 олон улсын стандартын батламжаа гардан авлаа. Ингэснээр тус үйлдвэр нь гадаад дотоодын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг улам баталгаажуулж сайжруулах гэнэ. Мөн олон улсын тавцанд үйлдвэрлэлээ хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол чацарганаар дэлхийн хүн амыг дайлах батламжаа авлаа.

Энэ тухай тус үйлдвэрийн захирал Д.Гэрэлхүү “Монголчууд өөрсдөө бүтээж, экологийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах хэрэгтэй. Бид орчин үеийн эрүүл ахуйн стандартад нийцсэн, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьдог. Манай үйлдвэр хог хаягдалгүй эко технологийг сонгон суурилуулсан. Цаашид ус болон эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлнэ. Мөн “Чацаргана 2020” төсөлд оролцохоор төлөвлөсөн байгаа” гэлээ. Мөн хүнсний үйлдвэрлэлийн салбартаа стандарт нэвтрүүлж буй зургаа дахь, чацаргана үйлдвэрлэлдээ анхных болж байгааг тэрбээр нэмж хэлсэн юм.Мөн хүнсний үйлдвэрлэлийн салбартаа стандарт нэвтрүүлж буй зургаа дахь, чацаргана үйлдвэрлэлдээ анхных болж байгааг тэрбээр нэмж хэлсэн юм. 

 

Батламжийг олгосон “SGS” компанийн гүйцэтгэх захирал Клипп Зэн “Энэхүү хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох, хянах боломжийг олгодог. Хүнсний бүтээгдэхүүн олон улсын хил хязгаарыг давахад чухал стандарт юм. Ингэхийн тулд тухайн хамт олноос ихээхэн ур чадвар шаарддаг. “Хаан жимс” компанийн хувьд өнгөрсөн жил сорилт, хүчин чармайлт бүхий жил байсан байх. Гэхдээ энэ бүхний эцэст ISO 22000 стандартын хүнсний аюулгүй байдлын удирлагын тогтолцоог “SGS” олон улсын байгууллагаар шалгуулан баталгаажуулж чадлаа” хэмээсэн юм.

“Хуба хаяа” үйлдвэр нь чацарганы охь, чацарганы зөөлөн эдийн тос, үрийн тос, “Өглөөний мэнд” чацарганы нухаш зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Одоогоор Тайвань, Япон, Хятад, Солонгос, Герман улсад бүтээгдэхүүнээ экспортолж байгаа аж.

Ташрамд дурдахад, “Хаан жимс” компани нь Увс, Сэлэнгэ аймагт 100 га талбайд чацаргана, үхрийн нүд тариалдаг. Улаанбаатараас 50 км-ийн зайд “Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Чингис хааны өвөлжиж байсан Хуба хаяа хэмээх газар дээр чацарганы талбай, аялал жуулчлалын баазтай юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.