2019/03/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,631.37₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
|
-12°
19:00
S30
-2°
20:00
S29
-3°
21:00
S29
-4°
22:00
S29
-4°
23:00
S29
-5°
00:00
S31
-6°
01:00
S31
-7°
02:00
S31
-8°
03:00
S31
-9°
04:00
S31
-10°
05:00
S31
-11°
06:00
S31
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN

НЗДТГ-т

10:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

ХААИС-ийн “Хатан туул” театрт

10:30 цагаас тус сургуульд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно.

"Ард Санхүүгийн нэгдэл"-ийн байранд

11:00 цагаас "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

ШУА-ийн байранд

11:00 цагаас тус академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтдийг хүлээн авч уулзана.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:30 цагаас “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо”, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас "Монголын мистер 2019" улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

14:00 цагаас Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академиас зохион байгуулж буй "Реалторуудын форум 2019" болно.

 

x