Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизүүд гудамжинд шүлс хаяхыг хориглох өндөр торгуультай хуулийг эсэргүүцэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN

Киргизистан улсын нийслэлд шинэ оны эхний өдрөөс гудамжинд шүлс хаяхыг хориглосон хатуу хууль хэрэгжиж эхэлжээ. Иргэдийг шүлсээ хаях шаардлагатай бол биедээ авч яваа уут савыг ашиглахыг зөвлөж байгаа бөгөөд хууль зөрчвөл 5,500 сомын ($80 орчим) торгуультай юм байна.

Гэвч торгуулийн хэмжээ хэт өндөр, дундаж киргиз хүний сарын цалингийн гуравны нэг орчим болж байгаа нь зарим иргэдийг бухимдуулж байгаа ажээ.

Тиймээс иргэд интернэт сүлжээ ашиглан янз бүрийн хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэнэ. Тухайлбал зарим нь Киргизийн ерөнхийлөгчийн цагаан ордны хашаа руу нулимж байна. 

Гэхдээ хатуу хуулийг дэмжиж байгаа, хууль гарахаас өмнө олон нийтийг гудамжинд шүлсээ хаяхгүй байхыг уриалж байсан хүмүүс бас байгаа юм.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty