2019/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.69₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-14°
07:00
S31
-22°
08:00
S31
-21°
09:00
S32
-18°
10:00
S30
-14°
11:00
S30
-12°
12:00
S30
-9°
13:00
S30
-6°
14:00
S30
-4°
15:00
S30
-4°
16:00
S30
-6°
17:00
S30
-8°
18:00
S29
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2018 онд Онцгой байдлын байгууллагын 10 анги, салбарыг орон нутагт шинээр байгуулжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд өнгөрсөн онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

2018 он Онцгой байдлын байгууллагын хувьд албаны болон алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг Азийн улс орнуудад таниулж Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан амжилт бүтээлийн жил байсныг энэ үеэр онцоллоо.

Тухайлбал, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд  Засгийн газрын  хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг, Монгол Улсын Шадар сайдын  тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан гаргаад байна.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2018 онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4,367 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1,125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
 

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцон, нийт удирдах ажилтнуудад хандаж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, ”Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан шинэчлэх, өөрчлөх дүрэм, журам, зааврыг 2018 онд бүрэн батлаж, эрх зүйн орчны шинэчлэлтийг бүрэн хийлээ. Мөн 2018 онд Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын байгууллагын 10 анги, салбарыг орон нутагт шинээр байгууллаа. Цаашид ч Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэддээ хүртээмжтэй хүргэх талаар Засгийн газраас ихээхэн анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.    

 

Стратегийн цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 92 удирдах ажилтан хамрагдаж байна.

Онцгой байдлын байгууллага 2019 онд:

  • Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх,
  • Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
x