Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Канадад монгол оюутнуудыг түлхүү сургах талаар санал солилцов

ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Оттава дахь Карлтоны Их сургуульд зочилж, Ерөнхийлөгч Бенөү-Антионе Бэйконтой уулзаж ярилцав.

Уулзалтаар Монгол Улсын Боловсролын яам Канадын Олон улсын боловсролын товчоотой 2014 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус Их сургуульд монгол оюутнуудыг түлхүү сургах, Карлтоны Их сургуулийг Монголын аль их, дээд сургуультай холбож хамтсарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох, хамтарсан судалгаа өрнүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам