2019/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
12:00
S30
21°
13:00
S30
21°
14:00
S30
21°
15:00
S30
20°
16:00
S40
18°
17:00
S26
17°
18:00
S40
16°
19:00
S40
15°
20:00
S26
15°
21:00
S29
14°
22:00
S26
13°
23:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жон Ун төрсөн өдрөө Бээжинд тэмдэглээд нутаг буцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны Хятад улсад хийсэн айлчлал Лхагва гарагийн үдээс хойш өндөрлөж, нутгийн зүг жолоо залжээ.

Өчигдөр 14:08 цагт түүний хуягт галт тэрэг Бээжингийн вокзалаас хөдөлсөн бол өнөөдөр өглөө Пёньянд хүрэх төлөвтэй байна.

Ким Жон Ун Мягмар гарагийн өглөө Бээжинд ирсэн бөгөөд ирсэн өдрөө Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзжээ. Цаг орчим үргэлжилсэн уулзалтаар юу яригдсан нь тодорхойгүй байна.

Удахгүй болох гэж байгаа Трамп-Кимийн хоёр дахь уулзалтын талаар тэднийг ярилцсан гэж ажиглагчид дүгнэж байгаа.

Уулзалтын дараа Ким Жон Уны 35 насны төрсөн өдөрт зориулж Ши Жиньпин хүндэтгэлийн зоог барьсан байна.

Лхагва гарагийн өглөө Умард Солонгосын удирдагч Бээжингийн ойролцоох уламжлалт эмийн үйлдвэртэй танилцжээ. Үйлдвэрийг эзэмшдэг Тон Рэн Тан компани 300 орчим жилийн түүхэн уламжлалтай байгууллага гэнэ.

Ким Жон Ун нутаг буцахаасаа өмнө Ши Жиньпинтэй үдийн зоог барьжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x