Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Солтан гишүүн Баян-Өлгийд ажиллаж байгаа тул Дэд хорооны хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болов

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг гишүүнээс нь түдгэлзүүлэх Улсын Ерөнхий Прокурорын саналыг хэлэлцлээ. 

Энэ тухай УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Нямдорж мэдээлэл өгч байна. 

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/216843159256968/

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны 14:16 цагт УЕПГ-аас дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн. 

Сая дэд хорооны хурал боллоо. Ерөнхий прокурорын саналыг сонссон. Их хурлын гишүүдийн тайлбарыг сонссон. Яг одоогийн байдлаар Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт томилолттой явж байгаа. Тамгын газрынхан өчигдөр хоёр удаа, өнөөдөр нэг удаа Г.Солтан гишүүнтэй холбоо барьсан. Нэг гишүүн ирж амжаагүй учир дэд хорооны хурлыг цааш үргэлжлүүлэх бололцоогүй байна. 

Маргааш Г.Солтан гишүүнийг ирж магадгүй гэсэн яриа Тамгын газрын түвшинд байгаа юм байна. Г.Солтан гишүүнийг ирэхээр дэд хорооны хурлыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурин дээр тогтоод байна. 

Гишүүнээс өөрөөс нь тайлбар авах гарцаагүй шаардлага байгаа учраас маргааш үргэлжлүүлэн хуралдана" гэлээ.  

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Яагаад заавал дөрвүүлэнг нь хамтад нь хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юм бол?

-48 цаг гэдэг дотор дөрвөн гишүүний асуудал байгаа юм. Маргааш ирэх байх. Холбоо барьсан гэсэн. 

-48 цаг нь өнгөрчихвөл яах вэ. Хуулийн ямар зохицуулалт байдаг юм бэ? 

-Тэрийг би мэдэхгүй. Ямар ч байсан Г.Солтан гишүүнийг ирүүлэх хэрэгтэй. Байхгүйд нь бүрэн эрхийн асуудлыг шийдэж болохгүй.