Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хот 2024 онд K-pop ордонтой болно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын умард дүүрэгт K-pop урлагийн ордонг байгуулж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснөө тус хотын захиргаа өнөөдөр зарлажээ.

Добонгу дүүрэгт босох “Seoul Arena” ордны гол танхим нь 18,400 хүний суудалтай байх гэнэ. Үүнээс гадна K-pop алдрын танхим, үзэсгэлэн, театр, 2,000 хүний суудалтай жижиг тайз байхаар төлөвлөжээ.

2020 оны есдүгээр сард барилгын ажил эхлэх бөгөөд хөрөнгө оруулалт нь 600 тэрбум вон ($535 сая) болох гэнэ.

“Seoul Arena жил бүр 90 гаруй томоохон концерт зохион байгуулахаас гадна хөгжмийн наадмууд, гадаад уран бүтээлчдийн тоглолтууд, шагнал гардуулах ёслолуудыг зохион байгуулдаг байх юм” гэж Сөүл хотын захиргааны ажилтан мэдээлжээ.

K-pop урлаг зөвхөн Азид төдийгүй, сүүлийн жилүүдэд АНУ, Латин Америк, Европт дэлгэрээд байгаа. Гэсэн хэдий ч K-pop урлагийнхан өөрийн ордонгүй, тоглолтуудаа спортын байгууламжуудад хийдэг юм.

 

Эх сурвалж: Korea Times