2019/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,646.30₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
19:00
S44
-14°
20:00
S44
-15°
21:00
S44
-16°
22:00
S44
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-19°
01:00
S44
-19°
02:00
S44
-21°
03:00
S44
-21°
04:00
S44
-23°
05:00
S44
-24°
06:00
S44
-24°

"1,072 хувьцаанд ногдол ашиг тараах боломж бүрдлээ"

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны үйл ажиллагааныхаа тайланг өнөөдөр мэдээлсэн бөгөөд 720 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөсөө хоёр дахин их хэмжээний цэвэр ашигтай ажиллажээ. Тус компанийн тус бүр 1,072 хувьцаа эзэмшиж буй 2,511,000 иргэнд ногдол ашиг тараах боломж бүрдсэн хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг мэдэгдлээ.

Үүний тулд эхлээд тус компанийн 2018 оны санхүүгийн тайланг айдитаар оруулсны дараа нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь тодорхой болно. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, иргэдэд олгох ногдол ашгийн талаарх саналаа Засгийн газарт хүргүүлж, чиглэл авсны дараа олгох, эсэх шийдвэрийг дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар гаргах юм байна. “Энэ нь IPO хийхээс тусдаа асуудал буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэл ногдол ашгийг IPO хийх ажлаас үл хамааран олгоно” хэмээн Б.Ганхуяг нэмж тайлбарлалаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас эзэмшиж буй нийт иргэдийн 1.3 сая орчим нь өнөөдрийг хүртэл хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй байгаа аж. “1,072 мэдээллийн төв” нээгдсэнээр 2018 оны тавдугаар сараас хойш 500,000 гаруй иргэн хувьцааны нэрийн дансаа нээлгэжээ. Хэрэв тус компани ногдол ашиг тараахаар болбол хувьцааны данстай иргэдийн дансанд мөнгө нь шууд орох юм байна.   

IPO хийх бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан талаар мөн мэдээлэв. Одоо хөрөнгө оруулах таван банкаа сонгоод аудитын компаниа шалгаруулчихвал УИХ-д танилцуулахад бэлэн болжээ. Эхний байдлаар ЭТТ компанийн 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлээр гаргах боломжтой хэмээн үзэж байгаа аж. 

“Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замыг үргэлжлүүлэн тавьж, нүүрс угаах үйлдвэр байгуулах зэргээр үр ашгаа дээшлүүлэх хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа бол улсын хэмжээнд хийгдэх дэд бүтцийн хүрээнд хоёр тэрбум ам.доллар босгоно хэмээн тооцоолж байна. 

Компани 2018 онд санхүүгийн болон хүний нөөцийн бодлого, засаглалаа сайжруулж, нөөцөө шинэчлэн тогтоолгож, IPO хийх бэлтгэлийг бүрэн хангасан хэмээн үзэж байна. ЖОРК стандартаар “Эрдэнэс Тавантолгой” 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болохоо Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ. Тиймээс дээр дурдсан хөрөнгийг босгох бүрэн боломжтой хэмээн олон улсын санхүүгийн байгууллагууд үзэж байгааг Б.Ганхуяг дурдсан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан бөгөөд онцлох эшлэлүүдийг хүргэе. 

  • 2017 онд 3000 жолооч НД төлдөг байсныг 8000 болгож, нийгмийн асуудлыг шийдсэн. Энэ онд “Алтан боомт-саятан жолооч” төсөл хэрэгжүүлж, жолооч нарыг албан ёсоор бүртгэлжүүлнэ. 
  • “Эрдэнэс Тавантолгой” компани Улаанбаатар хотын иргэдийн бүрэн шаталттай сайн чанарын нүүрсээр хангана. Түүхий нүүрсний үнсжилт 23 орчим хувьтай байдаг бол манай нүүрснийх 7% буюу шаталт өндөртэй. 
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай зэрэгцээ авто замын ажил энэ жил эхэлнэ. 
  • ОХУ руу нүүрс гаргахаар 2018 онд хоёр ч удаа тендер зарлаж, дөрвөн компани оролцоод, гэрээ байгуулах шатанд явж байсан ч ашиггүй болсон учраас энэ ажил зогссон. Учир нь бид шороон замаар Чойр руу нүүрсээ хүргэж өгөх хэрэгтэй болсон. Тиймээс ядаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замаа ашиглалтад оруулж, төсөр замтай болсны дараа ОХУ-руу нүүрс гаргарх тухай ярих боломжтой болно
  • 268,000 тонн нүүрс алдагдсан хэмжээ өөрчлөгдсөн тухай албан ёсны тоог хууль хяналтын байгууллагаас мэдэгдээгүй. Энэ тоо нэмэгдвэл сайн. 
  • Тавантолгойд 100,000 хүн амтай хот байгуулах төслийн эхлэлийг тавьсан. ТЭЗҮ-ээ хийж дууссан
  • 2019 оны II, III улирлаас нүүрсний зах зээлийн үнэ буурах эрсдэлтэй гэсэн мэдээлэлтэй байгаа. Одоогоор оны эхний улиралд өсөлттэй үнээр буюу 63.3 ам.доллараар гаргаж чадсан. 
x