Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хамгийн өндөр настай иргэн 114 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Охайо мужийн оршин суугч, тус улсын хамгийн өндөр настанд тооцогддог 114 настай Лэсси Браун өчигдөр нас барсан тухай түүний ач хүү мэдээлжээ.

Өдөр бүр чихэрлэг төмс хүнсэндээ хэрэглэдэг амьдралын зуршил нь түүний урт насалсны нууц байх гэж үр ач нар нь ярьдаг байв. Харин 2013 онд хэвлэлд ярихдаа Браун хатагтай “Тэрийг би баталж чадахгүй. Олон хүн ингэж ярьдаг ч би үүнд итгэдэггүй. Бурхны хүслээр л урт насалж байгаа байх” гэж байжээ.

Лэсси Браун 1904 онд Жеоржиа мужид мэндэлж, Атлантагийн ойролцоо фермд өссөн байна. 22 насандаа гэрлэсэн тэрээр гурван охин, хоёр хүү төрүүлж, өсгөжээ. Нөхөр Роберт Браун нь 1991 онд нас барсан юм.

2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр 114 настай Дэлфин Гибсон таалал төгссөнөөр Браун хатагтай албан ёсоор АНУ-ын хамгийн өндөр настан болсон байна.

Харин одоо Америкийн хамгийн өндөр настан хэн болсон нь тодорхойгүй байгаа гэнэ.

Дэлхийн хамгийн өндөр настай хүнд Японы иргэн 116 настай эмэгтэй Кане Танака тооцогддог.

 

Эх сурвалж: Associated Press