Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Японы домогт бөх Саори Ёшида зодог тайллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Олимпийн наадмын гурван удаагийн аварга, Японы чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида 36 насандаа зодог тайлж байгаагаа өчигдөр буюу Мягмар гарагт зарлажээ.

Тэр бас 2016 оны Риогийн зуны олимпийн наадмаас мөнгөн медаль зүүж байсан юм. “Би 33 жилийн бөхийн замналаа өндөрлүүлэхээр шийдлээ. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа” гэж Ёшида твиттер хуудсандаа зарлажээ.

Саори Ёшида нийтдээ 13 удаа дэлхийн аварга болж байсан. Хамгийн сүүлд 2015 онд Лас Вегаст болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ийн жинд түрүүлж байв.

Тэрээр 2002 онд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орсон цагаасаа тасралтгүй тэргүүлсэн бөгөөд амжилтын цувааг нь АНУ-ын Хелен Мароулис Рио Де Жанейрогийн зуны олимпийн наадмын дэвжээн дээр анх удаа зогсоож байжээ.

Одоо тэр Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Японы баг тамирчдыг бэлдэх үйлсэд хүчин зүгтэж байгаа. Ёшидагийн зодог тайлах гэнэтийн мэдэгдэл Токиогийн олимпийн наадамд түүнийг барилдана гэж итгэж байсан олон хүнийг гайхшруулжээ.

 

Эх сурвалж: Japan Times