Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд иргэд нь Хятадад олноор зорчсон топ 10 орны 7 дугаарт Монгол Улс жагсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2018 онд Хятад улсын хилээр орсон, гарсан гадаад иргэдийн тоо анх удаа 90 саяын босгыг давж, 95.32 саяд хүрсэн тухай тус улсын үндэсний цагаачлалын албаны тоо баримтад мэдээлжээ.

Энэ нь 2017 оноос 11.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Өнгөрсөн онд иргэд нь Хятадад хамгийн олон удаа зорчсон топ 10 орныг жагсаавал:

  1. Мьянмар
  2. Вьетнам
  3. Өмнөд Солонгос
  4. Япон
  5. АНУ
  6. ОХУ
  7. Монгол
  8. Малайз
  9. Филиппин
  10. Сингапур

Харин хилээр орсон, гарсан Хятад улсын өөрийнх нь иргэдийн тоо 15 жил дараалан өсөж, 2018 онд 560 саяд хүрсэн байна. Энэ нь 2017 оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

 

Эх сурвалж: Xinhua