Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хьюндэй “алхдаг” машины загвараа үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Лас Вегаст болж буй CES 2019 үзэсгэлэнгийн үеэр Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Хьюндэй Мотор ямар ч орчинд явах чадвартай “алхдаг” машины загвараа сонирхуулжээ.

Цахилгаан хөдөлгүүрт автомашин болон робот технологийн холимог төмөр хөлөг зохион бүтээх “Elevate” төсөл дээрээ тэд сүүлийн гурван жил ажиллаж байгаа гэнэ.

Өчигдөр Хьюндэй робот машиныхаа жижигрүүлсэн загварыг болон видео танилцуулгыг олон нийтэд үзүүлжээ. Машин нь замгүй, саад ихтэй ямар ч орчинд сүүн тэжээлтэн амьтан шиг алхаж, эсвэл хэвлээр явагч амьтан шиг дугуйгаараа мөлхөж явдаг байх гэнэ.

Алхдаг горимд шилжсэн үедээ автомашины эх биеэс дөрвөн робот хөл гарч ирэх юм. Харин хэвийн зам дээр зорчих бол хөлнүүд эвхэгдэж энгийн автомашин шиг болно. Ийм машиныг ирээдүйд осол, гамшгийн үед хүмүүсийг аврах зорилгоор ашигладаг болно гэж Хьюндэй тооцоолжээ.

Робот хөл нь 1.5 метр өндөртэй саадыг давж алхах чадвартай байх гэнэ. Ингэж алхахдаа зорчигчдын тав тухыг алдагдуулахгүй, эх биеэ нэг түвшинд хадгалах ажээ.

Эх сурвалж: AFP