Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд шинэчилсэн “АН-2” онгоцондоо таван жилийн баталгаа өгнө

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 8
iKon.MN

ОХУ-д үйлдвэрлэсэн “АН-2” буюу монголчуудын нэрлэдгээр “царцаа ногоон” онгоцыг шинэчлэх ажлыг МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрынхан хийж эхэлсэн бөгөөд эхний онгоцоо шинэчлэх ажлыг бараг дуусгасан байна. Энэ талаар МИАТ компанийн Дэд захирал Н.Ганболдоос тодрууллаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

-“АН-2” онгоцыг шинэчлээд бараг дууссан харагдаж байна. Хэзээ ашиглах боломжтой болох вэ? 

-ОХУ-аас нэгдүгээр сарын 15-нд мэргэжилтнүүд ирнэ. Ерөнхийдөө онгоцыг шинэчлэх ажил энэ сарын 20-н гэхэд бүрэн дуусна. Учир нь Монголын иргэний нисэх байгууллагаар бүртгээд, үйлчилгээнд гаргах гэхээр манай ИНЕГ тийм хэмжээний зөвшөөрөл өгөх боломжгүй гэж байгаа тул эхний ээлжинд бид оросуудтай хамтраад, ОХУ-ын бүртгэлтэйгээр гаргах гэж байна. Энэ хүрээнд тус улсын мэргэжилтнүүд ирж онгоцыг гэрчилгээжүүлэх юм. 

-Олон жилийн өмнө ашиглаж байсан энэ онгоцыг шинэчилснээр ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ. Аюулгүй байдал таалаасаа найдвартай байж чадах уу?

-Онгоцны хөдөлгүүрийг сольж, JET хөдөлгүүр тавьсан. Сэнсийг нь сольсон. Хуучинтайгаа харьцуулахад үндсэн үзүүлэлтүүд нь өөрчлөгдсөн. Тухайлбал, 250 км/ц байсан хурд нь 300 км/ц хүртэл нэмэгдэж, илүү өндөрт, буулгүй удаан нисэх зэргээр бүх техникийн үзүүлэлт хуучнаасаа 20 хувиар дээшилсэн. Гурван хаалгатай байсныг таван хаалгатай болгосон бөгөөд нислэгийн бүхээг ч шал өөр болсон. 

 
Шинэчилж дуусаж буй `АН-2` онгоц

-Энэ онгоцыг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Орон нутагт зорчигч тээвэрлэхээс гадна эргүүлийн, онцгой үүргийн, түргэн тусламжийн нислэгүүдийг үйлдэх боломжтой. Тухайлбал, түймэр унтраахаас гадна урьдчилан сэргийлж эргүүл хийхэд ашиглаж болно. 

-Өөр хэчнээн “АН-2” манай улсад байгаа вэ. Бүгдийг нь шинэчлээд ашиглах боломжтой гэж ойлгож болох уу?

-Хуучин 1990-ээд оны үед энэ онгоцыг орон нутгийн зорчигч тээвэрт түгээмэл ашиглаж байсан. 1993 онд л гэхэд 45 ширхэг “АН-2” МИАТ-д байсан гэдэг. Одоогийн байдлаар 20 ийм онгоцыг шинэчлэн ашиглах болохоор байна. Учир нь бичиг баримттайгаа байгаа онгоцыг шинэчлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, бичиг баримттай 20 онгоц байгаа гэсэн үг. 
Бидний тооцоолсноор Монголд "АН-2" шиг 10 онгоцны зах зээл бий.

“АН-2”-оос гадна хуучны "ТВС-2МС" орон нутгийн нисдэг тэргийг мөн шинэчилж, ХАА-н онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой болгоод байна. Тодруулбал, хор, ус цацдаг төхөөрөмж суурилуулан, шинэчилсэн байгаа. 

 
ХАА-н онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой болгосон `ТВС-2МС` онгоц

-Онгоцуудыг хэдий хэмжээний мөнгөөр дахин шинэчилж байгаа вэ. Шинэчилсэн онгоцуудыг хэр удаан ашиглах боломжтой вэ?

-“АН-2” онгоцны зах зээлийн үнэлгээ нь 1.3 сая ам.доллар. Манай инженер, техникийн ажилчид өөрсдөө 700 орчим мянган ам.долларын өртгөөр шинэчилж байгаа.  Зөвхөн хөдөлгүүр нь л 400 мянган ам.долларын үнэтэй байдаг.

Хугацааны хувьд тайлбарлахад онгоцыг их засварт оруулахаасаа өмнө нэг бүрчлэн үзлэг хийдэг. "АН-2" онгоц л гэхэд хуанлийн хувьд хуучин мэт боловч их биеийг нь задлаад үзэхээр бараг л шинээрээ байгаа юм. Яагаад гэвэл Монгол харьцангуй хуурай сэрүүн уур амьсгалтай учраас элэгдэл хавьгүй бага байдаг юм байна. Ийнхүү шинэчилснээр ерөнхийдөө шинэ онгоцноос ялгаагүй болсон гэсэн үг. Ямар ч байсан таван жилийн баталгаа өгнө. Гэхдээ нөхцөл байдлын хугацаа гэж байдаг. Онгоц хэвийн нислэг үйлдэж байвал цаашид 10-20 жил ч ашиглах боломжтой