Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Холимог тулааны тамирчин эмэгтэйг дээрэмдэх гэсэн эр бэрттэлээ зодуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бразилын холимог тулааны спортын тамирчин 27 настай Поляна Виана өнгөрсөн Бямба гарагийн орой Рио Де Жанейро дахь гэрийнхээ гадаа такси хүлээн зогсож байжээ.

Энэ үед нэгэн эрэгтэй түүнд ойртож ирээд хуурамч гар буу харуулж, гар утас, хэтэвчээ өгөхийг шаардсан байна. Азгүй дээрэмчин Вианаг холимог тулааны дэвжээнд 10 ялалт, хоёр ялагдал хүлээсэн мэргэжлийн тамирчин гэдгийг нь мэдээгүй ажээ.

Тамирчин бүсгүй тэр даруй дээрэмчнийг хоёр удаа цохиж, нэг удаа өшиглөөд хоолойг нь боож, хүнд байдалд оруулсан байна. Тэгээд ойролцоо явсан хүнээс цагдаа дуудаж өгөхийг хүссэн тухайгаа Виана "MMA Junkie" сэтгүүлд ярьжээ.

 
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Виана ийм боолтоор өрсөлдөгчөө буулгаж байв

Холимог тулааны спортын UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт инстаграм хуудсандаа Виана болон түүнд зодуулсан дээрэмчний зургийг нийтэлж, бүтэлгүй дээрэмчин "буруу сонголт" хийснийг бас мэдээлсэн байна.

Цагдаа нар дээрэмчнийг баривчилж явахаасаа өмнө эмнэлэгт хүргэж, анхан шатны эмчилгээ хийлгэжээ. Вианаг холимог тулааны ертөнцөд “Dama de Ferro” (Төмөр хатагтай) гэж хочилдог юм. 

 

Эх сурвалж: AFP