2020/06/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
10°
14:00
S30
11°
15:00
S30
11°
16:00
S30
12°
17:00
S30
12°
18:00
S30
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй 20 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгаж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
 

Нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай Тэмцэх Газарт хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгөх хуулийн хугацаа нэгдүгээр сарын 2-ноос эхлээд байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа. 

-Нийтийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа нэгдүгээр сарын 2-ноос эхэлсэн гэж ойлгож болох уу? 

-Тийм. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 2-нд цахим системд мэдүүлэг гаргагчдын эрхийг үүсгэсэн байгаа. Мэдүүлэг гаргагчид цахим систем рүү нэвтэрч өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ 2018 онд олсон орлого, хөрөнгөө мэдүүлж, баталгаажуулах боломжтой болсон гэсэн үг. 

Нэгдсэн байдлаар төрийн болон нутгийн захиргааны 109 байгууллагад мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа эхэлсэн. Төрийн байгууллага бүр дээр мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан байдаг. Эдгээр хүмүүстээ мэдээлэл, зөвлөмж өгөөд ажиллаж байна.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэдэн албан тушаалтан гаргадаг вэ?

-Өнгөрсөн жил 40,073 мэдүүлэг гаргагч ХОМ мэдүүлсэн. Энэ жил Засгийн газрын бүтцэд өөрчлөлт ороод ганц нэг агентлаг шинээр байгуулагдсан. Мөн зарим төрийн өмчит компани татан буугдсан. Үүнтэй холбоотойгоор бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Нэрсийн жагсаалт энэ сарын 10-наар гарна. Хоёрдугаар сарын 15-нд цахим систем хаагдаад хэдэн хүн мэдүүлэхээс хэд мэдүүлсэн гэдэг тоо тодорхой болно.  

АТГ-т төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ гаргаж өгдөг. Бусад нь байгууллага тус бүр дээрээ ХОМ мэдүүлнэ. Нийт 109 байгууллага тэдгээрийн 1,625 салбар нэгж дээр мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явагдана

-Цахим бүртгэлийн систем хоёрдугаар сарын 15-нд хаагдах юм байна. Хэзээ олон нийтэд мэдээлэл нээлттэй болох вэ? 

-Бүртгэл дууссаны дараа нэгдсэн тоон мэдээгээ мэдээлнэ. Түүний дараа хоёрдугаар улиралд багтаагаад нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийн хураангуйг цахим сайтдаа байршуулна. 

Өнгөрсөн жил 40 мянган гаруй албан тушаалтнуудаас 36 мянга гаруйг нь байршуулсан. Төрийн нууцтай холбоотой цагдаа, зэвсэгт хүчин гээд хэд хэдэн байгуулага бий. Тэдний мэдээлэл нууцлалтай. Бусдыг нь нээлттэй байршуулдаг. Ингэснээр тухайн нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого өмнөх оныхоос нэмэгдсэн үү гэдэг дээр иргэд хяналт тавих бүрэн боломжтой. Энэ мэдээллийг нээлттэй байршуулах нь хууль бусаар орлого олоод, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа асуудалд иргэдийн хяналт сайжрах давуу талтай. 

-ХОМ мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнуудын тоо хэд байдаг юм бэ? 

-Жил болгон өөр өөр байдаг. Яам, агентлагын бүтцээс шалтгаалдаг. Жилд 280-290 орчим өндөр албан тушаалтан мэдүүлэг гаргадаг гэсэн тоо бий. 

-ХОМ-ийн бүртгэлээс гадна буруу мэдүүлсэн, огт мэдүүлээгүй албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? 

-ХОМ-ийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл бий. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалт зэрэг. Энэ жилийн хувьд 260 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогыг нарийвчлан шалгасан. Шалгалтын явцад мэдүүлэг гаргагчийн гаргасан зөрчлийн хэмжээнээс шалтгаалаад хариуцлага яригддаг. Нэг сарын цалинтай тэнцэх хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй бол сануулна гэх зэргээр хариуцлага тооцдог. 

Мөн УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг бид шалгадаггүй. УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг хуультай. Манайх зөвхөн бүртгэж, хүлээж авна. Хянан шалгах нь тусдаа. 

Түүнчлэн хяналт, шалгалтын явцад тухайн орлого, хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй зөрчлүүд гарч байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй үндэслэлээр 20 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгаж байна.

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x