Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким ирэх сарын нэгнээс ажлаа өгөхөөр болжээ

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Олон улсын эдийн засгийн томоохон зохицуулагч, институт байгууллагуудын нэг болох Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким өөрийн үүрэгт ажлаа өгөхөөр болсон байна.

Дэлхийн Банкны Ерөнхийлөгч арван жилийн хугацаатай томилогддог. Ерөнхийлөгч Ким хугацаа дуусахаас гурван жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс ажлаа өгөхөөр болсон нь олны анхаарлыг татаад байна.

Ким гаргасан энэхүү шийдвэрээ хувийн шалтгааны улмаас хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч ойр ажиллаж буй албан хаагчид түүнийг хувийн салбарт ажиллах болсон байж магадгүй талаар мэдээлжээ.

Жим Ён Ким Дэлхийн Банкны албан хаагчдад өгсөн яриандаа "Энэхүү дэлхийн том институц, байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх явцад дэлхийн олон улсын ядуурал, хямрал, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг хүн төрөлхтөнд тулгамдаад буй асуудлуудын эсрэг чадварлаг боловсон хүчин, баг хамт олны хамт зүтгэсэндээ би маш их баяртай байна.

Дэлхийн Банк орчин үед ид өрнөж буй ядуурал, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, цагаачлалын давлагаа зэрэг асуудлуудын үед маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлох хэрэгтэй юм" хэмээжээ.

Дэлхийн Банкны тэргүүнийг АНУ-ын Ерөнхийлөгч томилох үүрэгтэй байдаг бол Олон улсын Валютын сангийн тэргүүнийг Европын Холбооны тэргүүд томилдог байна.

Тэгвэл Ерөнхийлөгч Кимийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд томилж байсан юм.

Дэлхийн Банкны дараагийн Ерөнхийлөгчөөр Кристалина Георгиеваг томилох магадлалтай байна

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн Банкны дараагийн ерөнхийлөгчөөр Болгар гаралтай, тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Кристалина Георгиеваг томилох магадлалтай байгааг гадны эх сурвалжууд мэдээлж байна. 

Кристалина Георгиева нь Вашингтонд ирэхийн өмнө Европын Холбооны Сангийн яаманд Санхүүгийн албаны захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

 

 

Эх сурвалж: Theguardian