Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо яаралтай хуралдана

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд

09:00 цагт УИХ-ын гишүүн А.Ундраа Мал аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааныг сонгон судалж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдол, давуу талыг нийгэмд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад мэргэжлийн онцлогийг ойлгуулах, сонгон суралцахыг уриалах зорилгоор ”ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөр эхэлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас "Хэн ч мэдээгүй МАНАН-гийн том луйвар" сэдвээр "Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

11:30 цагаас ЖДҮ-гээс зээл авсан өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

ХНХЯ-нд

11:00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар яаралтай хуралдана.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Үнэн ба зөв” намаас МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт Үндэсний үзэлт хөдөлгөөн, ТББ-ууд өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн цагдаагийн газарт

12:00 цагт ЦЕГ-аас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн Номын санд

14:00 цагт “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.