Элчин сайд Б.Ганболд Инчеон хотноо байрлах НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож, 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс үүрэгт ажилдаа оров.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгддэг бөгөөд Комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төв нь Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж, техникийн чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага болно.
Элчин сайд Б.Ганболд нь мэргэжлийн дипломатч.
Тэрбээр НҮБ болон түүний системийн байгууллагад өндөр албан тушаал хашиж буй цөөн Монгол иргэдийн нэг юм.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам