Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 41 дэх удаагийн ДАКАР уралдаан эхэллээ

Б.Дөлгөөн
2019 оны 1 сарын 7
iKon.MN

137 мотоцикл, 26 дөрвөн дугуйт (quad), 97 автомашин, 33 SXS (side by side), 41 ачааны машин 10 өдрийн турш нийт 5000км зам туулах 41 дэх удаагийн ДАКАР уралдаан өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн хувьд уралдаан бүхэлдээ зөвхөн Перу улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 541 тамирчин хурд хүчээ сорино. Мөн уралдааны 70 хувь нь элсэн дээр явагдахыг онцолж байна. 

Энэхүү уралдаан нь анх 1978 оноос Европ, Африкийн орнуудад зохион байгуулагддаг байсан бөгөөд Африкийн улсуудад дайн байлдаан, террорист халдлагын эрсдэл өндөр байсны улмаас 2009 оноос эхлэн Өмнөд Америкт (Аргентин, Чили, Перу) явагдах болжээ.

Манай улсаас энэ удаагийн дакарт Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар SXS ангилалд, CAN-AM брэндийн машинаар, 413 дугаартай оролцож байгаа бол Б.Баттөр тамирчдын техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Б.Онон сурвалжлагчаар ажиллана.

Харин мотоциклийн төрөлд Н.Лхамаа YAMAHA брэндийн мотоциклоор, 120 дугаартай оролцож байна. 

Dakar.com