Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн замд онхолдох осол гарч байна!

ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 507 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 1 хүний амь нас хохирч, 11 хүн бэртэл гэмтэл авсан бол орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгджээ.

Явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 5, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал: 

  1. СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт T.Aqua маркийн автомашин N.Tiida, T.Camry, H.Aerocity автомашинууд болон автобустай мөргөлдөж, зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
  2. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цагаан хаалга” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож 39 настай эмэгтэй Х-н амь нас хохирсон хэргүүдийг шалгаж байгаа бөгөөд осол хэргийн шалтгаан нөхцлийг үзвэл орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлдэг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас замын хажуу, далан руу онхолдох хэлбэрээр дийлэнх хувь нь бүртгэгдэж байна.  

Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл хоорондын зай барихгүй байх нь урд яваа автомашины араас мөргөх болон бусад осол гаргах эрсдлийг үлэмж нэмэгдүүлдэг.

Ихэнх оронд нэг секундэд өмнөх автомашинаа гүйцэж түрүүлж амжихгүй зайг “Хэт ойр” гэж үздэг бөгөөд суурингийн гадна замд өмнөх автомашинаа гүйцэхэд 3 секунд шаардах зайг барих нь зохистой юм. 

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж змад хийсэн хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 3,700 зөрчил үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчлийг илрүүлэн саатуулжээ.

 

Эх сурвалж: ТЦА