Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

2000 оны террорист халдлагын зохион байгуулагчийг Йеменд устгасан тухай Трамп зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2000 онд АНУ-ын USS Cole тэнгисийн хөлөгт гарсан халдлагыг зохион байгуулагч этгээдийг устгаснаа ерөнхийлөгч Дональд Трамп Ням гарагт зарлажээ.

“Манай хүчирхэг арми USS Cole хөлгийн халдлагад амиа алдсан, шархдсан баатруудынхаа өмнөөс шударга ёсыг тогтоолоо” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Өнгөрсөн Мягмар гарагт Йеменд явуулсан агаарын ажиллагааны үеэр Аль Кайда бүлгийн гишүүн Жамал Аль Бадавиг хөнөөсөн гэнэ. 2000 оны аравдугаар сарын 12-ны өдөр USS Cole байлдааны хөлөг Йемений Аден хотын боомтод зогсож байх үед уг халдлага болж, АНУ-ын армийн 17 усан цэрэг амиа алдаж байжээ.

 
Жамал Аль Бадави

Энэ халдлагыг гол зохион байгуулагч гэгддэг Аль Бадавид холбооны шүүхээс 2003 онд АНУ-ын иргэд, цэргүүдийн амь насанд халдсан зэрэг нийт 50 хэрэгт буруутгаж, эчнээ ял оноогоод байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press