Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Гацуурт" ХХК-аас мэдэгдэл гаргалаа

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 1 сарын 7
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд "Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой ор үндэслэлгүй, гүтгэлэгт мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус компаниас албан ёсоор мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлдээ "Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бүртгэлгүй biduuchlahgui.wordpress.com хуурамч мэдээллийн сайтаар Гацууртын Чинбат ЖДҮ-ээс том төрийн санг хоосолжээ гэх гарчигтайгаар тарааж байгаа мэдээлэл нь илт худал, захиалгатай, зорилготой гүтгэлэг юм.

Дээрх нийтлэлд байгаа "Л.Чинбат уул уурхайн нууц материалуудыг олж авсан,... Н.Наранчимэг 60 орчим шар алтны лиценз анх авч байсан,... Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дундговь гээд газрыг нь ухаж, алтыг нь аваагүй нутаг гэж үгүй,... Атрын-3 аяны хүрээнд төрөөс гарсан санхүүжилтийн бараг 80 хувийг гагцхүү "Гацуурт" ХХК л авч байлаа,... төрөөс нийт 35 тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаандаа зарцуулсан, 13.9 тэрбум төгрөгийн шатахууны дэмжлэг авсан,... Л.Чинбат ТЭДС-г жинхэнэ цөлмөдөг болох баримтуудыг та бүхэндээ толилуулж байна.,...Гацуурт салбар хариуцсан яамнаас 50 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна гэх мэдээллүүд нь ор үндэслэлгүй, захиалга, зорилготойгоор тарааж байгаа илт худал мэдээлэл, гүтгэлэг болохыг үүгээр мэдэгдэж байна.

Уг гүтгэлгийг тараасан biduuchlahgui.wordpress.com сайтыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахад уг сайт нь хуурамч, Монгол Улсад бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Нэр хаяг, хариуцах эзэнгүй хуурамч сайтаар манай компанийн болон Ерөнхий захирал Л.Чинбатыг захиалга, зорилготойгоор гүтгэж, илт худал мэдээлэл тарааж байгаа дээрх сайтыг, холбогдох этгээдийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд гомдол гарган шалгуулж байгаа. МАН-ын гишүүн, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нь Хууль зүйн дэд сайд байхдаа тус компанийн эсрэг Л.Чинбат "ТЭДС-гийн урамшууллын талыг авчээ" гэх гүтгэлэг цахим орчимд тарааж байсныг хууль хяналтын байгууллага илт худал гүтгэлэг болохыг тогтоож, холбогдох этгээдэд хариуцлага тооцсон. Энэ удаа ч гэсэн Монгол Улсад бүртгэлгүй, эзэн, хаяг нь тодорхой бус, хуурамч biduuchlahgui.wordpress.com гэх сайтаар тараасан дээрх илт худал гүтгэлгийг цахим орчимд идэвхтэй тарааж байгаад манай компани харамсаж байгаа бөгөөд дахин манай компанийн эсрэг худал гүтгэлэг тараахгүй байхыг таниас хүсч байна. 

"Гацуурт" ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш улс эх орондоо, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамгийн сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж, МОНГОЛ ЭРҮҮЛ ХҮНС уриатайгаар 3000 гаруй ажлын байр бий болгож, шударгаар татвараа төлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд татвар төлөгчдийн, төсвийн мөнгөнөөс хууль бусаар нэг ч төгрөг авч байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.