Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр хуулийн төслийг ирэх Даваа гарагт МАН-ын бүлгээр хэлэлцэх тул завсарлага авсан"

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр чуулганы хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргасанаар УИХ-ын чуулганы хуралдааныг хойшлуулсан билээ.

Харин өнөөдөр дахин завсарлага авсан байна.

Тэрбээр яагаад завсарлага авсан талаараа тайлбар өглөө.

Д.Тогтохсүрэн "Өнөөдөр МАН-ын бүлэг яагаад завсарлага авсан бэ гэхээр, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Хоёр хуулийн төслийг ирэх долоо хоногийн Даваа гарагт бүлгээр хэлэлцэнэ. Энэ агуулгаар нь завсарлага авсан" гэлээ.