Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дарс ууж хордлогод орсон 3 настай хүүхдийн эхийг 300 мянган төгрөгөөр торгожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Баянзүрх дүүргийн 22-р хорооны тоот хаягаас 2018 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 01:30 цагт Дүүргийн нэгдсэн эмнэлэгт гурван настай хүүхэд ухаангүй ирж хэвтэн эмчлүүлж байна" гэсэн дуудлагыг эмнэлгийн байгууллагаас цагдаад мэдэгджээ. 

Энэ дагуу цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад иргэн Г, Л нарын гурван настай хүүхэд хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн аж.

Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар хүүхдийн хордлого тайлагдсан, биеийн байдал хэвийн болсон тул эмнэлгээс гаргасан байна. Харин хүүхдийн ээж Л-ийг Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авжээ. Тус хуулийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хүүхдийн бие мах бодид халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно“ гэж заасны дагуу хүүхдийн ээжийг 300,000 төгрөгөөр торгож, хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хүүхдийнхээ дэргэд баяр ёслолыг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэж байхыг уриалав.