Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

CCTV сарны нууцлаг хэсгийн анхны зургийг үзүүлж, NASA-гийн захирал хятадуудад баяр хүргэлээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хятадын төв мэдээллийн хэрэгслүүд тус улсын Chang’e-4 станц сарны цаад талд амжилттай газардсан талаар мэдээллээ.

Энэ бол хүн төрөлхтний хувьд анхны алхам юм. Одоо судалгааны станц сарны дэлхий рүү хардаггүй нууцлаг хэсэгт, тодруулбал өмнөд туйлын Эйткений хонхор хэмээх сарны хамгийн эртний, хамгийн том, хамгийн гүн тогоонд байрлаад байна.

Хятадын CCTV суваг саяхан Chang’e-4 станцаас ирсэн анхны гэрэл зургийг үзүүлжээ. Энэ бол хүн төрөлхтөн анх удаа сарны цаад талын гадаргыг харсан хэрэг юм.

Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан дэлхийн сансар судлалын байгууллагууд Хятад улсад, судлаачдад нь баяр хүргэсээр байна.

Тухайлбал АНУ-ын сансар судлалын үндэсний хүрээлэн NASA-гийн захирал Жим Бриденстин твиттер хуудсандаа “Сарны алслагдсан хэсэгт амжилттай газардсанд нь Хятадын Chang’e-4 багийнханд баяр хүргэе! Энэ бол хүн төрөлхтний хувьд анхны бөгөөд сэтгэл хөдөлгөм ололт амжилт юм” гэж бичжээ.