Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Өмнөговьд болсон 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй"

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймагт болсон газар хөдлөлтийн талаарх Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлэл:

"Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн ”Хараат-Уулын хэц” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, Ө-42042/00//, У-104046/00/// нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хзрээлэнгээс 11:18 цагт утсаар өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй болохыг мэдэгдсэн".