Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ гольф тоглож, “Bohemian Rhapsody” үзэн шинэ жилийн амралтаа өнгөрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт шинэ оны эхний өдрийн ажилдаа орсон Японы ерөнхий сайд Шинзо Абэ 2019 оныг сайн эхлүүлж чадсанаа сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тэрээр Мягмар гарагт Токиогийн ойролцоох Чигасакийн талбайд Японы Бизнесийн Холбооны хоёр тэргүүнтэй гольф тоглохдоо тун амжилттай байсныг ийнхүү билэгшээн ярьсан байна.

Шинэ онд Япон улсыг олон чухал үйл явдлууд хүлээж байгааг Абэ тоочихдоо Осакад болох Их 20-ын дээд хэмжээний уулзалт, шинэ эзэн хааныг ширээнд залах ёслол зэргийг дурджээ.

2019 оны эхний өдрийг гольф тоглож эхлүүлсэн Шинзо Абэ орой нь эхнэр, ээж нарын хамт Токиогийн кинотеатрт “Bohemian Rhapsody” киног үзсэнээ бас ярьсан байна.

Британий домогт Queen хамтлагийн намтраар хийсэн уг бүтээлийг “сайн болсон” гэж тэр магтжээ.

 

Эх сурвалж: Kyodo News