2019/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,656.05₮
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
21°
11:00
S30
23°
12:00
S30
24°
13:00
S30
25°
14:00
S30
26°
15:00
S26
26°
16:00
S30
27°
17:00
S30
27°
18:00
S30
26°
19:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

ikon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
 

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгээ өчигдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  аймгийн удирдлагууд, Нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ оны ажлын эхний өдөр тохиосон эл үйл явдалд оролцсон юм.

Баянхонгор аймаг нь 30,000 гаруй мянган хүүхэдтэй. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг Өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлэгдэг байлаа. Энэ нь байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авдаг эрсдэлт хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд үүсээд байсан юм. 

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг Нэгдсэн эмнэлгийнхэн онцолж байна.

 

Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээнүүд явагдах бол 2 давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчилнэ.

Ийм эмнэлэгтэй болохыг хүүхдийн тасагт насаараа ажиллаж ирсэн эмч, сувилагч мэргэжилтэн нэг бүрийн туйлын хүсэл байсан гэдгийг тэд ярьж  байсан юм. Уг эмнэлгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрнэ.

 
 

 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

x