2020/08/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.25₮
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
13°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
19°
13:00
S32
20°
14:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийг төрөнгүүт нь регистр олгох ажил өнөөдрөөс орон даяар хэрэгжиж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг

Өмнө нь  төрсөн эх  сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол ийнхүү өнөөдрөөс эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо. Ингэсэнээр төрсөн өдрөөсөө эхэлж тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэх боломжтой болж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт  шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл  хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай  төгөлдөржүүлэх зорилтуудыг  тус тус дэвшүүлсэн байдаг.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгодог болсон юм.

Энэхүү ажил орон даяар хэрэгжих болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон холбогдох албаны хүмүүсийг  хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо. 

 

 

Эх сурвалж: ЭМЯ

x