Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна.
Хуульд . Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг НӨАТ-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх тухай хууль мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Дээр дурдсан материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр импортын хэмжээ нэмэгдэж, модны үйлдвэрлэлийн жигд ажиллагаа хангагдахын зэрэгцээ ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн эерэг үр дагавар бий болно хэмээн тооцоод буй.
Эх сурвалж: ХААХҮЯ