Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын шуудангаар хар тамхи оруулж ирсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газраас улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулжээ.

Ингээд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон байна.

Эдгээр хэргүүдийг үйлдсэн Ч, А, Б, Т, Д, Г нарыг дайчлан баривчлан, гэмт хэргийг таслан зогсоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Хар тамхитай холбоотой уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

https://www.facebook.com/policemng/videos/277926982902714/

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв