Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экспорт түүхэндээ анх удаа $600 тэрбумыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын жилийн экспортын хэмжээ анх удаа $600 тэрбумын босгыг давсан тухай тус улсын засгийн газар өнөөдөр зарлалаа.

Өнөөдрийн 11:12 цагийн байдлаар 2018 онд гадаад руу ачсан бараа бүтээгдэхүүний үнэлгээ энэ хэмжээнд хүрснийг Өмнөд Солонгосын худалдааны яам мэдээлжээ.

Тус улс 70 жилийн өмнө анх гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар экспорт нь $600 тэрбумын босгыг давсан хэдхэн улс байгаа нь АНУ, Герман, Япон, Хятад ажээ.

70 жилийн өмнө 1948 онд буюу анхны жилдээ $19 саяын экспорт хийж байсан Өмнөд Солонгос жил бүр дунджаар 16.1 хувийн өсөлттэй явсаар өнөөдрийн хэмжээнд хүрч, Азийн дөрөв дэх том эдийн засагтай улс болсон байна.

Экспортын хэмжээ $100 тэрбумд хүрснээсээ хойш $600 тэрбумд хүрэхэд 23 жилийн хугацаа шаардагдсаныг албаныхан мэдээлжээ. Энэ үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос хамгийн өндөр экспорттой долоон улсын дотор дөрөвдүгээрт орж байна.

Тэргүүлэгч Хятад улс энэ хоёр босгыг 11 жилийн дотор дамжиж байжээ.

2018 оны экспортыг хагас дамжуулагч эд ангийн нийлүүлэлт $100 тэрбумаар тэргүүлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News