Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргыг томилох хуралдаан ирэх Даваа гараг хүртэл хойшиллоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:39 2018/12/28

НИТХ дахь АН-ын бүлгээс хуралдааныг хойшлуулах санал гаргажээ. Уг саналыг үндэслэн хотын даргыг томилох НИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

https://www.facebook.com/iKonNews/videos/2330530183648333/?t=9

18:06 2018/12/28

Хотын даргыг томилох НИТХ 58%-ийн ирцтэйгээр эхэлсэн хэдий ч АН-ын бүлэг хуралд орж ирээгүй байна. Тиймээс хурал эхлээгүй, хотын даргыг өнөөдөр томилох эсэх нь тодорхойгүй байна.

ШУУД үзэх: 

https://www.facebook.com/iKonNews/videos/938374493017980/

18:01 2018/12/28

Нийслэлийн шинэ Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх НИТХ-ын тов 09.00 цагт зарлагдсан ч 15.00 цаг болж хойшилсон. Гэвч одоо болтол ИТХ хурлаа эхлүүлээгүй байна. Дэгийн дагуу бол НИТХ-ын төлөөлөгчид цуглаад, завсарлага авснаар хурлыг хойшлуулах байсан ч хурал эхлэлгүйгээр шууд 15.00 цагт болгосон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга хэлсэн юм. НИТХ дахь МАН-ын бүлэг хурлаа ч хийгээгүй байгаа бөгөөд одоо хийхээр ярилцаж байгаа тухай сая төлөөлөгч С.Мөнхчулуун ярилаа.   

14:52 2018/12/28

Нийслэлийн ИТХ одоо 15.00 цагт хуралдаж, Улаанбаатар хотын шинэ захирагчийг томилно. Одоогоор НИТХ-ын дарга С.Амарсайхан гурван нэр дэвшигчээс олонхын санал авч, нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар батламжлагдсан гэсэн мэдээлэл байна. 

Яг одоо НИТХ-ын хурал эхлэх гэж байна. 

ШУУД үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/365147614062332/

12:46 2018/12/28

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хороо өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын захирагчид дараах гурван хүний нэрийг дэвшүүлэн санал хураажээ.

Үүнд одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал өмнө нь ОТ-ийн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, СХД-ийн 24-р тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва юм.

Тэднээс олонхын санал авсан нэг нэр дэвшигчийг нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн батламжилсан байна. Одоогоор хамгийн өндөр санал авч, батламжлагдсан нэр дэвшигчийн нэр нууц байна. 

Нийслэлийн МАН-ын УЗ-өөс батламжлагдсан нэр дэвшигчийг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд 15.00 цагт хуралдах НИТХ-аар томилох юм. 