Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна

ikon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 62,489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,242 тохиолдол оношлогджээ. 

Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1,867 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.