Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Чуулганы танхимд нэг цаг хүлээхэд ирц бүрдсэнгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан хойшлогдлоо. Чуулганы танхимд 11:03 цагийн байдлаар ирвэл зохих 68 гишүүнээс 35 нь иржээ. 

Өнөөдрийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

  1. Монгол Улсын 2018 оны Үндэсний аюулгүй байдлын талаар Ерөнхийлөгч УИХ-д мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсэн юм. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах шийдвэр гаргасан байна.
  2. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ханшийн асуудлаар тавьсан асуулгын хариуг сонсох гэсэн хоёр асуудал

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Чуулганы танхимд нэг цаг хүлээхэд ирц бүрдээгүй учир өнөөдрийн чуулган эхлэх боломжгүй боллоо. Иймээс сонгогчдоосоо хүлцэл өчье. Нийт иргэд, сонгогчдодоо шинэ оны баярын мэнд хүргэе" гэлээ.