Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал өнөөдөр Хангарди ордонд болно.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох
  • Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулгыг хэлэлцэнэ.

Өчигдөр НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргад нэр дэвшигчийн талаар хэлэлцэхээр товлосон байсан ч хойшлогдсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг нийслэлийн ИТХ-д ирүүлсэн ч тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд байгаа билээ.

Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хотын шинэ даргыг тодруулах учиртай.